
Ирээдүйгээ бидэнтэй хамт бүтээж, салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг болоорой. Бид таны өсөлт хөгжилт бүрийг чин сэтгэлээсээ дэмжинэ.
Бид зөвхөн ажлын байр санал болгоод зогсохгүй, таны мэргэшлийн ба хувь хүний үнэ цэнийг нэмэгдүүлэгч таатай орчинг бүрдүүлдэг.
Нээлттэй, ил тод, бие биенээ хүндэтгэж дэмждэг найрсаг хамт олон болон байгууллагын эерэг соёл.
Тогтмол явагддаг сургалт хөтөлбөрүүд, менторшип болон карьерын дэвшилтэт шатлалууд.
Шинийг санаачлагч, залуулаг, өндөр бүтээмжтэй нэгэн зорилгын дор нэгдсэн гар сэтгэл нийлсэн баг.
Өрсөлдөхүйц цалин хөлс, гүйцэтгэлийн бонус, эрүүл мэндийн болон нийгмийн иж бүрэн халамжийн багц.
Орчин үеийн тав тухтай оффис, бүтээлч байдлыг дэмжсэн орон зай болон багийн халуун дулаан уур амьсгал.



Бид ажилтнуудынхаа сайн сайхан байдал, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах иж бүрэн хангамжийг санал болгодог.
Үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо, гүйцэтгэлийн сар, улирал, жилийн урамшуулалт бонус хөтөлбөр.
Гадаад, дотоодын мэргэшүүлэх академик сургалтууд, хувь хүний болон ур чадварын байнгын хөгжил.
Ил тод, нээлттэй дэвших шатлал. Дотоод шилжилт болон удирдах албан тушаалд дэвших бодит боломжууд.
Амуулай Группийн албан ёсоор оруулж ирдэг 50+ олон улсын брэндийн бараа бүтээгдэхүүний тусгай хөнгөлөлт.
Жил бүрийн эрүүл мэндийн иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэг, ажилтнуудын эрүүл мэндийн даатгал.
Жил бүрийн зуны аялал, шинэ жилийн баяр, Teambuilding болон спорт, урлагийн цогц арга хэмжээнүүд.
Манай багийн гишүүд Амуулай Группт ажилласан туршлага болон карьерын өсөлтийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаж байна.
Амуулай Группт ажилласнаар би өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, олон улсын шилдэг брэндүүдийн төслүүдийг биечлэн удирдах боломжтой болсон. Энд санал бүрийг сонсдог.

Маркетингийн Албаны Захирал
6 жил ажиллаж байгааБүтээлч санааг үргэлж дэмждэг, найрсэг халуун дулаан уур амьсгалтай хамт олон бол манай группийн хамгийн том үнэ цэнэ юм.

Дистрибьюшн Ахлах Менежер
4 жил ажиллаж байгааБид хамгийн сүүлийн үеийн технологи, дижитал инновацийг ашиглаж, өөрсдийн ур чадвараа олон улсын түвшинд ахиулах таатай орчноор хангагддаг.

IT & Системийн Архитектор
3 жил ажиллаж байгааАмуулай Группийн ажилтнуудын идэвхтэй амьдрал, багийн аялал, спорт, урлаг болон нийгмийн хариуцлагын арга хэмжээнүүдээс.

Ажилтнуудынхаа эрүүл мэнд, спортын идэвхийг дэмжих зорилгоор баг хамт олноороо өрсөлддөг уламжлалт спорт наадам.

Жил бүр уламжлал болгон байгалийн үзэсгэлэнт газарт баг хамт олноороо амарч, багийн ажиллагаагаа бэхжүүлдэг цугларалт.

Оны шилдэг ажилтнуудыг шалгаруулж, хамт олноороо нэгэн үдшийг баяр хөөртэй, дурсгалтай өнгөрүүлдэг Гала эвэнт.

Эх байгальдаа оруулах хувь нэмэр болгон жил бүр ажилтнууд нэгдэн мод тарих, нийгэмд ээлтэй сайн үйлсийн аян зохион байгуулдаг.
Хэрэв та өөрийн нөөц бололцоог бүрэн дайчилж, салбартаа манлайлагч багтай мөр зэрэгцэн ажиллахыг хүсвэл CV анкетаа бидэнд илгээгээрэй.