Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Амуулай Групп 2026 оны эхээр Япон улсын SUNSTAR компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, GUM брэндийг Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан GUM брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Амуулай Группийн харилцагч байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийн төлөөлөл оролцож, брэндийн онцлог, бүтээгдэхүүний төрөл, амны хөндийн зөв арчилгааны ач холбогдолтой танилцлаа.
## Шинжлэх ухаанд суурилсан амны хөндийн цогц арчилгаа
GUM нь Япон улсын эрүүл мэнд, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч SUNSTAR компанийн олон улсын брэнд юм. SUNSTAR нь 1988 онд GUM брэндийг өөрийн эзэмшилд авч, үйлдвэрлэл, судалгаа, хөгжүүлэлтийн туршлагадаа тулгуурлан дэлхийн зах зээлд өргөжүүлсэн түүхтэй.
GUM брэндийн гол зорилго нь зөвхөн шүдийг цэвэрлэх бус, шүд, буйл болон шүдний завсрыг хамарсан амны хөндийн цогц арчилгааг өдөр тутмын дадал болгоход оршдог.
Тус брэнд нь шүдний эмч, амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг бөгөөд өнөөдөр дэлхийн 90 гаруй орны мэргэжилтэн, хэрэглэгчдийн итгэлийг хүлээн ажиллаж байна.

## Монголын хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүнүүд
GUM брэндийн бүтээгдэхүүний сонголтод амны хөндийн өдөр тутмын болон нарийвчилсан арчилгаанд зориулсан дараах төрлүүд багтана.
**Шүдний оо**
Шүд болон буйлны эрүүл байдлыг хамгаалах, шүдний өнгөр, нянгийн хуримтлалыг багасгах, амны хөндийн өдөр тутмын цэвэрлэгээг дэмжих зориулалттай.
**Ам зайлагч**
Сойзоор хүрэхэд хүндрэлтэй хэсгүүдийг цэвэрлэхэд дэмжлэг үзүүлж, амны хөндийн цэвэр байдлыг хадгалахад тусална.
**Шүдний сойз**
Хэрэглэгчийн нас, буйлны мэдрэг байдал болон арчилгааны хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой төрөл бүрийн сойзнуудтай.
**Шүдний утас болон завсар цэвэрлэгч**
Шүдний сойз хүрч чаддаггүй шүд хоорондын хэсэгт хуримтлагдсан хоолны үлдэгдэл, өнгөрийг цэвэрлэхэд зориулагдсан.
Бүтээгдэхүүний энэхүү цогц сонголт нь хэрэглэгч бүр өөрийн нас, амны хөндийн нөхцөл болон өдөр тутмын хэрэглээнд тохирсон арчилгааг бүрдүүлэх боломжийг олгоно.
## Амны хөндийн эрүүл мэндийг шинэ түвшинд
Амны хөндийн арчилгаа нь зөвхөн цэвэрхэн шүд, сайхан инээмсэглэлээр хязгаарлагдахгүй. Шүд, буйлны эрүүл байдал нь хүний өдөр тутмын тав тух, хооллолт болон биеийн ерөнхий эрүүл мэндтэй нягт холбоотой.
Иймээс өдөрт хоёр удаа шүдээ зөв угаахаас гадна шүдний завсрыг тогтмол цэвэрлэх, тохирсон ам зайлагч хэрэглэх, шүдний эмчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь амны хөндийн эрүүл мэндийг урт хугацаанд хамгаалах чухал алхам юм.
SUNSTAR компани амны хөндийн эрүүл мэндийг биеийн ерөнхий эрүүл мэндийн салшгүй хэсэг гэж үзэн, урьдчилан сэргийлэх арчилгаа, судалгаа болон хэрэглэгчийн боловсролыг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон ажилладаг.
## Амуулай Группийн албан ёсны баталгаатай бүтээгдэхүүн
Амуулай Групп GUM брэндийн албан ёсны дистрибьютерийн хувьд Монголын хэрэглэгчдэд үйлдвэрлэгчийн баталгаатай, оригинал бүтээгдэхүүнийг найдвартай сувгаар хүргэн ажиллана.
Цаашид GUM брэндийн хүрээнд амны хөндийн зөв арчилгааны талаарх мэдлэг, зөвлөгөөг түгээх, хэрэглэгчдийн нас болон хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арчилгааны зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
**Японы амны хөндийн арчилгааны GUM брэнд Монголд албан ёсоор ирлээ.**
Шүд эрүүл бол Бие эрүүл GUM брэнд.

### Холбоо барих
**Албан ёсны дистрибьютер:** Амуулай Групп ХХК
**Лавлах утас:** 7533-9966
**Онлайн захиалга:** Mild Cosmetics онлайн дэлгүүр
---